Episodios

  • Looser -үүдийн Гаргадаг Нийтлэг Алдаа
    Apr 21 2025
    Надруу Мэссэж Бичээрэй!Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудLooser-үүдийн хийдгийг хийвэл Looser болно. "Looser" гэдэг үг англиар "сул, сул дорой хүн" гэсэн утгатай. Энэ нь тодорхой зорилгогүй, амжилтгүй, зориггүй, өөртөө итгэлгүй, эсвэл амжилтанд хүрэхийн төлөө хичээдэггүй, өөрийнхөө сайн сайхны төлөө хичээдэггүй хүнийг хэлэхэд хэрэглэдэг үг юм.Тэр ч утгаараа энэ үгийг ярианы хэллэгэнд ихэвчлэн доромжлох үг болгон хэрэглэдэг.Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол Looser-үүдийн гаргадаг нийтлэг алдаа -наас суралцаж эдгээр алдааг гаргахгүй байх нь чухал. Үүнд би 9 нийтлэг алдааг оруулж байна.Хийхэд амархан гэж бодсоноо сонгож хийдэг. - Хэрвээ та байсан бол энэ 2 замын альныг нь сонгох байсан бэ. Бартаа багатай замыг сонгох уу эсвэл бартаа ихтэй замыг сонгох уу? Мэдээж зовох дуртай хүн гэж байдаггүй. Хүн бүр амгалан амьдралд дуртай. Тийм болохоор ихэнх хүмүүс зовлон багатай, бартаагүй өдөр тутам явдаг, аль хэдийн мэддэг замаа сонгодог. Зовлон багатай зам гэж ямар замыг хэлж байна вэ гэвэл өдөр болгон явдаг аль хэдийн мэддэг зам өөрөөр хэлбэл өдөр болгон хийдэг аль хэдийн мэддэг зүйлээ дахин дахин давтаж хийхийг хэлнэ. Ийм замаар яваад байвал бид шинэ юм үзэхгүй, шинэ боломж олж харахгүй, өөрийгөө огт сорихгүй гэсэн үг. Харин өмнө явж үзээгүй шинэ замаар явахад шинэ хүмүүстэй таарна, шинэ газрууд үзнэ, шинэ боломжууд гарч ирнэ, шинэ туршлага сууна, саад бэрхшээлтэй учирна. Саад бэрхшээлээ даван туулснаар өсч хөгжинө. Хэрвээ таны сонгосон зам таныг амжилтанд хүргэхгүй байвал та явах замаа өөрчлөөрэй. Нэг замаар яваад байвал нэг л газраа очино. Хийдэг юмаа хийгээд байвал өөрчлөлт гарахгүй учраас Looser -үүдийн сонгодог бартаагүй замыг бүү сонгоорой.Бүгдийг үрэн таран хийдэг. - Танд ур чадвар байна уу? Танд авьяас байна уу?Танд цаг зав байна уу? Танд зорилго, түүндээ хүрэх төлөвлөгөө байна уу? Ихэнх хүмүүс өөрийнхөө мэдлэг, ур чадвар, авьяас, эрч хүчээ бүрэн ашиглахгүй үрэн таран хийдэг. Ихэнх хүмүүст төлөвлөгөө байдаггүй болохоор юу хийхээ мэдэхгүй өдрийг зүгээр л идэж уугаад, телевизор үзэж, ойр зуурхан зүйлийг хийж цагаа бүрэн ашиглаж чадахгүй үрэн таран хийдэг. Өдөр тутмын ойр зуурхан зүйлийг хүн бүр хийж чадна, гэхдээ дандаа хийгээд байвал амжилтанд хүрэхгүй. ...
    Más Menos
    10 m
  • Бизнес Бол Өөрчлөлтийг Авчрах Хүчирхэг Хэрэгсэл
    Nov 8 2024
    Надруу Мэссэж Бичээрэй!Бизнес Бол Өөрчлөлтийг Авчрах Хүчирхэг Хэрэгсэл юмХэрвээ та бизнесээ эхлүүлэх гээд эхлүүлж чадахгүй, яг юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол би таныг ТРАФИК сургалтандаа урьж байна. Энэ сургалтанд сууснаар өнөөдрөөс эхэлж бизнес брэндээ бусдад таниулж олны танил болж интернэт, сошиал медиагаас боломжит худалдан авагчдыг бүрдүүлж мөнгө хийх аяндаа гарах болно. Та үнэхээр бизнестэй болох хүсэлтэй бол өнөөдрөөс үйлдэл хийж эхлээрэй. Тэгэхгүй тархиндаа хадгалаад яваад байвал бид хадгалсан хэвээр яваад л байх болно. Нэг л мэдэхэд хэдэн сар, хэдэн жил өнгөрдөг. Тиймээс өнөөдрөөс арга хэмжээ авч эхлээрэй. Яаж гэдгийг би танд зааж өгье! Дараахь холбоос дээр дарна уу! 👉 https://www.ukatumur.com/traffic/ Tа өөрийн бизнесээ эхлүүлэх гээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол өнөөдрийн энэ бичлэг жаахан ч гэсэн хүч өгөх байх гэж бодож байна. Энэ бичвэр дээр яагаад бизнес өөрчлөлт авчрах хүчирхэг хэрэгсэл болдог талаар ярихыг хүслээ.Бизнес бол өөрчлөлтийг авчрах хүчирхэг хэрэгсэл гэж үзэх нь орчин үед улам бүр нэмэгдэж байна. Бизнес нь зөвхөн орлого олох нэг арга зам биш, хувь хүний амьдралыг сайжруулах төдийгүй олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх хүчтэй механизм юм. Ялангуяа жижиг, дунд бизнесүүд орон нутгийн эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлдэг бол томоохон бизнесүүд улс орны хэмжээнд хувь нэмрээ оруулдаг.Бизнесийн тусламжтайгаар та зөвхөн өөрийн амьдралыг сайжруулаад зогсохгүй олон хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна!Бизнес яагаад өөрчлөлтийг авчирдаг вэ?Бизнес эрхлэгчид зах зээлд шинэ санаануудыг нэвтрүүлэх замаар хүмүүсийн амьдралын хэв маяг, дадал зуршилд нөлөөлдөг. Жишээлбэл: Технологийн бизнесүүд жишээ нь, интернет худалдаа, утасны аппликейшн, хиймэл оюун ухаан зэрэг шинэчлэлүүдийг нэвтрүүлж, хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, амьдралыг илүү хялбар болгох шийдлүүдийг санал болгох жишээтэй.Хэрэв та хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц бүтээгдэхүүн, эсвэл ажлыг хялбарчлах, цагаа үр дүнтэй ашиглах боломж олгох үйлчилгээ санал болговол бусад хүмүүсийн амьдралыг өөрчилж, сайжруулах болно. Хүмүүс таны бүтээгдэхүүнээс ашиг тус хүртэн, амьдралаа илүү зохион байгуулалттай, хэмнэлттэй байлгахаас гадна хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхэд ч хувь нэмэр болно гэдэг талаас нь бас бодоод үзээрэй.Бизнес эрхлэх нь хүмүүсийг ажилтай болгож, орлоготой байхад тусалдаг. Энэ нь зөвхөн нэг хүний амьдралыг өөрчлөөд зогсохгүй, гэр бүл, орон нутгийн хэмжээнд ч эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг. Бизнесүүд амжилттай хөгжих тусам олон хүнд ажил олгож, нийгэмд тогтвортой байдлыг авчирдаг. Түүнчлэн, ажилтнууд ур чадвараа хөгжүүлж, туршлага хуримтлуулж, цаашид өөрсдийн карьерыг бас өсгөх боломжтойШинэ бизнесүүд бий болсноор бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, ...
    Más Menos
    7 m
  • Жин Өргөх Яагаад Чухал Вэ?
    Sep 21 2024

    Надруу Мэссэж Бичээрэй!

    СУПЕР 6 онлайн сургалт –Та 30 хоногийн дотор хэвлийн өөхөө шатааж, туранхай, хүчтэй, чангарсан, тодорсон хэвлийн булчинтай болохыг хүсэж байна уу? Миний хамгийн үр дүнтэй дасгалуудыг дагаж, богино хугацаанд жингээ хасаж, биеийн хэлбэрээ өөрчлөх боломжийг "Супер 6" онлайн сургалт танд олгож байна!

    📌 **Сургалтын онцлог**:

    - Хялбар мөртлөө маш үр дүнтэй дасгалууд

    - Өдөр бүрийн 15-20-хон минутын дасгалууд

    - Хүссэн үедээ хаанаас ч оролцох боломжтой

    Өнөөдөр эхэлснээр та 30 хоногийн дараа өөрийгөө толинд хараад бахархах болно. СУПЕР 6 бол таны хүсэж буй биеийг бүтээх хамгийн хурдан, аюулгүй арга зам юм. Хамгийн чухал нь, та ганцаараа биш, би таныг дэмжиж хамт байх болно.

    ------
    Өнөөдрийн дугаарт: Жин өргөх яагаад чухал вэ?
    Жин өргөх дасгал нь эрүүл мэнд, хүч чадлыг нэмэгдүүлдэг. Залуу байхад жин өргөх шаардлагагүй юм шиг санагддаг. Гэхдээ нас явахад жин зайлшгүй өргөх хэрэгтэйг би өөр дээрээ маш сайн мэдэрсэн учраас өнөөдрийнхөө энэ нийтлэлийг танд хүргэж байгаадаа баяртай байна.

    Жин өргөж эхлэхэд аль ч насанд тохиромжтой. Та 16 настай байж болно, 40 настай байж болно, 70 настай ч байж болно. Хэзээ ч оройтохгүй!

    Энэ дугаарт дараахь сэдвүүдийг багтаасан байгаа.
    - Жин өргөх яагаад чухал вэ?
    - Жин өргөхгүй бол яах вэ?
    - Жин өргөхөд шууд хэрэгжүүлж болох 5 зөвлөгөө:
    - Жин өргөхдөө анхаарах зүйлс:
    - Жин өргөх дасгалыг өөр дасгалаар орлуулж болох уу?
    - Дасгал Хийх Тухай Урмын Үгс
    - Дасгал хийхдээ өөрийгөө зоригжуулахад туслах 5 Амжилтын Тарни

    Вэбсайт дээр унших: Энд дарна уу!

    Más Menos
    22 m
  • Борлуулалтаа Өсгөхийг Хүсэж Байна Уу?
    Sep 5 2024

    Надруу Мэссэж Бичээрэй!

    >>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>
    1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

    Борлуулалтаа Өсгөхийг Хүсэж Байна Уу?
    Амжилттай бизнес эрхлэхэд хамгийн чухал зүйл бол мэдээж борлуулалт байдаг. Борлуулалтын өсөлт нь бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл юм. Тиймээс илүү борлуулалт хийхийн тулд бид худалдан авагчид, үйлчлүүлэгчдээсээ асуулт сайн асууж байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс асуухаас эмээдэг харин та үүнээс айх хэрэггүй. Энэ нийтлэлээс та:

    1. Хүмүүсээс асуухын ач холбогдол.

    - Борлуулалт хийхэд ямар ач холбогдолтой вэ?
    - Бизнесийн амжилтад хэрхэн нөлөөлдөг вэ?

    2. Хүмүүсээс яг яаж зөв асуух вэ?

    3. Жишээ 5 асуулт орууллаа.

    Хүмүүсээс асуухын ач холбогдол

    Худалдан авагчдаасаа асуух нь тэдний хэрэгцээ, хүсэлтийг илүү сайн ойлгож, тэдний асуудлыг шийдвэрлэх, шаардлагыг хангахад тусална.

    Мөн үйлчлүүлэгчдэд таалагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхэд тусалж, хоорондын итгэлцлийг нэмэгдүүлнэ.

    Итгэлцэл нь удаан хугацааны амжилт олох, тогтвортой борлуулалт хийх, дахин худалдан авалт хийх боломжийг нэмэгдүүлдэг.

    За асууснаар одоогийн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, хүсэлтийг илүү сайн ойлгох боломжтойгоос гадна шинээр орж ирж байгаа үйлчлүүлэгчидтэйгээ танилцахад бас тусалдаг.

    Асууснаар илэн далангүй, нээлттэй харилцаа үүснэ. Ингэснээр худалдан авагчдад танай бизнесийн үнэнч шударгабайдлыг харуулдаг.

    Мөн асууснаар өөрсдийн алдаа, дутагдлыг олж харах, ойлгож, суралцах боломжийг олгодог.

    Асууснаар худалдан авагчдын айдас, эргэлзээг нь багасгахад тусалдаг. Айдас эргэлзээг нь багасгаснаар худалдан авах шийдвэр гаргахад тусалдаг.

    Худалдан авагчдаасаа асуулт асууж, зөвлөгөө өгөх нь өөрсдийгөө илүү мэргэжлийн түвшинд харагдуулж, худалдан авагчидынхаа хүндэтгэлийг хүлээдэг.

    Хүмүүсээс хэрхэн зөв асуух вэ?
    Үргэлжлүүлэх

    Más Menos
    7 m
  • Бид Яагаад Нэг Газраа Гацдаг Вэ?
    Aug 13 2024
    Надруу Мэссэж Бичээрэй!Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …Танд урагшлахгүй, нэг газраа гацаад байгаа мэт мэдрэмж төрж байна уу? Энэ нь сэтгэл санааны, карьерын, эсвэл хувийн амжилтын аль ч талбарт тохиолдож болно.Бидний амьдралд заримдаа нэг газраа гацах үе гардаг бөгөөд энэ нь олон шалтгаантай байж болно. Энэ шалтгаанууд нь өөртөө итгэлгүй байдал, айдас, зорилго тодорхой биш байх, хэт их мэдээлэлд дарагдах зэрэгтэй холбоотой байж болно. Ийм нөхцөл байдалд бид өөрсдийгөө хөгжүүлж, ахиц дэвшил гаргахад саад болж буй хүчин зүйлсийг ойлгон даван туулах нь чухал. Энэ бичвэр дээр бид яагаад нэг газраа гацдагийг үзэж, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай үзэх болно.Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …Бид яагаад нэг газраа гацдаг вэ?Айдас ба эргэлзээнээс болдог: Шинэ сорилтуудтай нүүр тулах үед бидэнд айдас, эргэлзээ төрж, урагшлах эрч хүчгүй болдог.Зорилго тодорхой бус байх: Хэрэв зорилго тодорхой биш байвал хаашаа явахаа мэдэхгүй, нэг газраа гацдаг.Тогтсон зуршил: Бид өдөр бүр адилхан зүйлсийг хийдэг зуршилд орсон байдаг. Энэ нь биднийг өөрчлөлт хийхээс сэргийлж, нэг газраа гацахад хүргэдэг.Зохион байгуулалт муу: Цагийн менежмент, ажлын төлөвлөгөө муу байх нь ажлаа үр дүнтэй хийхэд саад болдог.Өөртөө итгэлгүй байх: Өөртөө итгэлгүй байвал шийдвэр гаргахад, шинэ зүйл туршихад бэрхшээлтэй тулгарна.Тэвчээргүй байх: Түргэн үр дүнд хүрэхийг хүсч, тэвчээр алдагдвал урам хугарч, шантардаг.Нэг газраасаа гарч урагшлахад юу хийх вэ?Айдсаа даван туулах: Айдас, эргэлзээгээ таньж мэдээд, тэдгээрийг даван туулах арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Айдсаа даван туулах нь амжилтанд хүрэхэд чухал алхам болдог. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь эхлээд айдсаа даван туулж сурсан байдаг. Өөрөөр хэлбэл айдсаа даван туулсан учраас амжилтанд хүрдэг. Хэрхэн айдсаа даван туулж болохыг одоо жишээгээр тайлбарлая:Жишээ 1: Олны өмнө ярих айдсаа даван туулах тухайОлны өмнө ярих айдас нь олон хүнд байдаг нийтлэг айдас юм. Энэ нь сургууль дээр танилцуулга хийх, ажлын хурлын үеэр ярих, эсвэл олон нийтийн өмнө үг хэлэх үед илэрч болно.Эхний алхам: Айдсаа хүлээн зөвшөөрөхАйдсаа даван туулахын тулд эхлээд айдсаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олны өмнө ярихаас айж байгаагаа ойлгох нь хамгийн эхний алхам юм. Хоёр дахь алхам: Маш сайн бэлтгэл хийхБэлтгэл сайн хийснээр таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хэрэв та танилцуулга хийх гэж байгаа бол маш сайн урьдчилан бэлтгэж, дасгал сургуулилт хийх нь зүйтэй. Гэртээ ганцаараа толины өмнө (Би энэ аргыг их хэрэглэдэг байсан)эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ давтлага хийж болно. Гурав дахь алхам: Жижиг алхмуудаар эхлэхОлны өмнө ярихаас айж байгаа бол эхлээд цөөхөн хүний өмнө ярих дасгал хийгээрэй. Цөөхөн хүний өмнө ярих нь ...
    Más Menos
    26 m
  • Амжилтанд Хүрэх Айдас
    Jun 29 2024

    Надруу Мэссэж Бичээрэй!

    "Амжилтанд хүрэх айдас" -аас болоод олон хүн амьдралынхаа зорилгодоо хүрч чаддаггүй. Үүнийг бүтэлгүйтлээс айх айдас ч гэж нэрлэдэг. Амжилт өөдөө явах үед ямар нэгэн алдаа гаргаад бүтэлгүйтээд түүнээсээ болж сөрөг үр дүнд хүрсэн тохиолдолд хүн дахин шийдвэр гаргахаас айдаг мөн түүнийгээ засч залруулж, арга хэмжээ авахаас айдаг. Яагаад гэвэл дахиж бүтэлгүйтэхээс айдаг.

    Тиймээс Хэрвээ та амжилтанд хүрч чадахгүй байгаа бол магадгүй танд энэ "амжилтанд хүрэх айдас" байж болох юм. Тиймээс би өнөөдөр амжилтанд хүрэх айдасны шинж тэмдгүүдээс хуваалцахаас гадна энэ айдсаас болж амжилтын эсрэг хийдэг үйлдлүүдээс ганц хоёрыг дурдлаа.

    >>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>
    1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт

    2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.

    3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд

    Más Menos
    9 m
  • Бизнес Муудах Үед Хэрхэн Сайжруулах Вэ
    May 9 2024
    Надруу Мэссэж Бичээрэй!>>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд Өнөөдөр би бизнес муудах үед хэрхэн сайжруулах вэ тухай оруулж байна.Бизнес муудах үед бид өөрсдөөсөө олон асуулт асуудаг- юу нь болж бүтэхгүй байна вэ? Бусад бизнесүүд ямар байна вэ? Яаж сайжруулах вэ гээд л янз бүрийн юм бодож, хайж, үздэг.Ингэж бодож хайж үзэх нь нь ердийн үзэгдэл. Бизнес үргэлж ургагшлана гэж байхгүй. Болж бүтэхгүй зүйл үргэлж гарна. Хэрвээ бид өөрсдийн бизнесийг бусдын бизнестэй байнга харьцуулж өөрийн болж бүтэхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж сэтгэл санаагаар унах юм бол юу ч сайжрахгүй.Бизнес бол тэр чигээрээ асуудлуудыг шийдвэрлэх алхмууд байдаг. Бизнес муудах үед хийх дараагийн алхам бол үргэлж шинээр юм сурах үргэлж шинээр юм оролдож үзэх байдаг. Хэрвээ та үнэхээр шийдэл олж чадахгүй гацсан бол энэ үед жинхэнэ бизнесийн зөвлөх, бизнес коуч, бизнес сургалтуудад хамрагдснаар боломжуудыг олж харах болно. Өнөөдөр та энэ дугаараас бизнесийнхээ датаг харж, ажиллахгүй байгаа зүйлийг олж тодорхойлох тухай мэдэх болно.Та орчин үед бизнес эрхэлж байгаа тохиолдолд мэдээж сошиал медианууд дээр бизнес акаунта нээсэн байгаа. Бизнес вэбсайттай болсон байгаа, имэйл листтэй болсон байгаа гэж бодож байна. Хэрвээ үгүй бол сошиалууд дээр акаунтаа нээх хэрэгтэй мөн вэбсайттай болох хэрэгтэй, имэйл листтэй болох хэрэгтэй. За тэгэхээр бизнес урагшлахгүй муудах үед хэрхэн сайжруулах вэ гэвэл бизнесийнхээ дата буюу өгөгдлүүдийг харж, ажиллахгүй байгаа зүйлийг олж тодорхойлох байгаа. Бизнес гэдэг нь бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээгээрээ дамжуулж олон хүний асуудлыг нь шийдвэрлэхийг хэлнэ. Үүнд олон дэс дараалсан алхмууд хийгддэг. Жишээлбэл: эхлээд олон хүнд танигдана, танигдаад хүмүүст таалагдсан бол хүмүүс таны бизнесийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахын тулд таны вэбсайтруу орно, сошиал руу чинь орно, имэйл листэнд бүртгэгдэнэ, мэссэж явуулна, асуулт асууна тэгээд хангалттай мэдээлэл аваад таалагдсан бол худалдан авагч болно.Тиймээс вэбсайт сошиал медиа акаунтуудынхаа болон ютюб- ын аналитик -г олж харна. Үргэлжлүүлэх
    Más Menos
    17 m
  • Яаж Өөрөөрөө Байх Вэ?
    Mar 10 2024
    Надруу Мэссэж Бичээрэй!Яаж Өөрөөрөө Байх Вэ? Энэ бичлэг дээр та:1. Өөрөөрөө байна гэж юу вэ?2. Яаж өөрөөрөө байх вэ?3. Өөрөөрөө байж чадаагүй тохиолдолд ямар аюултай вэ?4. Өөрөөрөө байж чадаагүйн сул болон давуу тал юу вэ гэдгийг мэдэх болно. Үргэлжлэлийг энд дарж уншина уу!>>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд Үргэлжлэл: Өөрөөсөө урвасан, хиймэл дүр төрх бүтээсэн хүмүүсийг алдаршуулдаг энэ ертөнцөд өөрөөрөө байх нь өөртөө өгөх хамгийн том бэлэг юм. Та хэн ч байж болох энэ ертөнцөд өөрөөрөө байх нь маш чухал.Өөрөөрөө байна гэдэг нь юу гэсэн үг вэ?Өөрөөрөө байна гэдэг нь өөрийнхөө бусдаас өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийн үнэ цэн, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлдөө үнэнч байхыг хэлнэ.Яаж өөрөөрөө байх вэ?1.Өөрийгөө ухамсарлах - Өөрөөрөө байх нь өөрийгөө таньж мэдэхээс эхэлнэ. Өөрийн бодол санаа, мэдрэмж, үйлдлүүдээ эргэцүүлэн тунгаан бодож, тэдгээр нь таны хэн бэ гэдэгтэй нийцэж байна уу гэдгийг мэдэх нь чухал. Хэрвээ нийцэж байвал та өөрөөрөө байна.2. Таны үг, үйлдэл, зан байдал өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр хүмүүст ихэвчлэн ижил байх ёстой. Хэрвээ үгүй бол та 100% өөрөөрөө биш байна гэж ойлгоорой.3. Өөртөө шударга байх. Өөрийгөө хэн нэгний дүр эсгэхээс зайлсхийх, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нуулгүй ил гаргах.4. Өөрийн үнэ цэнтэй нийцэх - Таны хийж буй сонголт, үйлдлүүд таны үнэ цэн, зарчимтай нийцэж байна уу гэдгийг мэдэх. Тийм бол та өөрөөрөө байна.5. Өөрөөрөө байхаас айхгүй байхШүүмжлэл, татгалзлаас айхгүйгээр өөрийгөө чөлөөтэй, тайван илэрхийлэх6. Хичнээн эмзэг ч гэсэн өөрийнхөө жинхэнэ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нуулгүй ил гаргах.7. Бусдаас ирэх шүүмжлэл таныг өөрөөрөө байна уу үгүй юу гэдгийг хэлээд өгнө. Гэсэн хэдий ч өөрөөрөө байгаа эсэхийг танаас өөр сайн мэдэх хүн байхгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.Өөрөөрөө байна гэдэг нь хэцүү үед ч гэсэн өөрөөрөө байж, өөртөө үнэнч байхыг хэлнэ.Өөрөөрөө байж чадаагүй тохиолдолд яадаг вэ? Зарим нэг судалгаанаас үзэхэд:Олон улсын зан үйлийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар өөрөөрөө байж чадаагүй хүмүүс тодорхорй амжилтанд хүрсэн ч өөрийгөө дутмаг гэж үздэг. Нийт хүмүүсийн 70 хувь амьдралынхаа аль нэг үед ийм байдалтай тулгардаг гэж үздэг. Энэ нь ихэнх хүмүүс өөрөөрөө ...
    Más Menos
    9 m