Бид Яагаад Нэг Газраа Гацдаг Вэ? Podcast Por  arte de portada

Бид Яагаад Нэг Газраа Гацдаг Вэ?

Бид Яагаад Нэг Газраа Гацдаг Вэ?

Escúchala gratis

Ver detalles del espectáculo
Надруу Мэссэж Бичээрэй!Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …Танд урагшлахгүй, нэг газраа гацаад байгаа мэт мэдрэмж төрж байна уу? Энэ нь сэтгэл санааны, карьерын, эсвэл хувийн амжилтын аль ч талбарт тохиолдож болно.Бидний амьдралд заримдаа нэг газраа гацах үе гардаг бөгөөд энэ нь олон шалтгаантай байж болно. Энэ шалтгаанууд нь өөртөө итгэлгүй байдал, айдас, зорилго тодорхой биш байх, хэт их мэдээлэлд дарагдах зэрэгтэй холбоотой байж болно. Ийм нөхцөл байдалд бид өөрсдийгөө хөгжүүлж, ахиц дэвшил гаргахад саад болж буй хүчин зүйлсийг ойлгон даван туулах нь чухал. Энэ бичвэр дээр бид яагаад нэг газраа гацдагийг үзэж, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай үзэх болно.Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …Бид яагаад нэг газраа гацдаг вэ?Айдас ба эргэлзээнээс болдог: Шинэ сорилтуудтай нүүр тулах үед бидэнд айдас, эргэлзээ төрж, урагшлах эрч хүчгүй болдог.Зорилго тодорхой бус байх: Хэрэв зорилго тодорхой биш байвал хаашаа явахаа мэдэхгүй, нэг газраа гацдаг.Тогтсон зуршил: Бид өдөр бүр адилхан зүйлсийг хийдэг зуршилд орсон байдаг. Энэ нь биднийг өөрчлөлт хийхээс сэргийлж, нэг газраа гацахад хүргэдэг.Зохион байгуулалт муу: Цагийн менежмент, ажлын төлөвлөгөө муу байх нь ажлаа үр дүнтэй хийхэд саад болдог.Өөртөө итгэлгүй байх: Өөртөө итгэлгүй байвал шийдвэр гаргахад, шинэ зүйл туршихад бэрхшээлтэй тулгарна.Тэвчээргүй байх: Түргэн үр дүнд хүрэхийг хүсч, тэвчээр алдагдвал урам хугарч, шантардаг.Нэг газраасаа гарч урагшлахад юу хийх вэ?Айдсаа даван туулах: Айдас, эргэлзээгээ таньж мэдээд, тэдгээрийг даван туулах арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Айдсаа даван туулах нь амжилтанд хүрэхэд чухал алхам болдог. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь эхлээд айдсаа даван туулж сурсан байдаг. Өөрөөр хэлбэл айдсаа даван туулсан учраас амжилтанд хүрдэг. Хэрхэн айдсаа даван туулж болохыг одоо жишээгээр тайлбарлая:Жишээ 1: Олны өмнө ярих айдсаа даван туулах тухайОлны өмнө ярих айдас нь олон хүнд байдаг нийтлэг айдас юм. Энэ нь сургууль дээр танилцуулга хийх, ажлын хурлын үеэр ярих, эсвэл олон нийтийн өмнө үг хэлэх үед илэрч болно.Эхний алхам: Айдсаа хүлээн зөвшөөрөхАйдсаа даван туулахын тулд эхлээд айдсаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олны өмнө ярихаас айж байгаагаа ойлгох нь хамгийн эхний алхам юм. Хоёр дахь алхам: Маш сайн бэлтгэл хийхБэлтгэл сайн хийснээр таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хэрэв та танилцуулга хийх гэж байгаа бол маш сайн урьдчилан бэлтгэж, дасгал сургуулилт хийх нь зүйтэй. Гэртээ ганцаараа толины өмнө (Би энэ аргыг их хэрэглэдэг байсан)эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ давтлага хийж болно. Гурав дахь алхам: Жижиг алхмуудаар эхлэхОлны өмнө ярихаас айж байгаа бол эхлээд цөөхөн хүний өмнө ярих дасгал хийгээрэй. Цөөхөн хүний өмнө ярих нь ...
Todavía no hay opiniones