ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт Podcast Por Uka Tumur arte de portada

ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт

ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт

De: Uka Tumur
Escúchala gratis

Та энэ подкастаас оюун ухаан, бие махбодь, зүрх сэтгэлээ хамтад нь тууштай хөгжүүлж, Бизнес, Фитнесс, Хувийн амжилтанд хүрэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө, арга барилуудаас суралцах болно.

© 2025 ХҮС. ХИЙ. ХҮР. ©Ука Төмөр
Actividad Física, Dietas y Nutrición Desarrollo Personal Economía Ejercicio y Actividad Física Gestión y Liderazgo Higiene y Vida Saludable Liderazgo Éxito Personal
Episodios
  • Looser -үүдийн Гаргадаг Нийтлэг Алдаа
    Apr 21 2025
    Надруу Мэссэж Бичээрэй!Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудLooser-үүдийн хийдгийг хийвэл Looser болно. "Looser" гэдэг үг англиар "сул, сул дорой хүн" гэсэн утгатай. Энэ нь тодорхой зорилгогүй, амжилтгүй, зориггүй, өөртөө итгэлгүй, эсвэл амжилтанд хүрэхийн төлөө хичээдэггүй, өөрийнхөө сайн сайхны төлөө хичээдэггүй хүнийг хэлэхэд хэрэглэдэг үг юм.Тэр ч утгаараа энэ үгийг ярианы хэллэгэнд ихэвчлэн доромжлох үг болгон хэрэглэдэг.Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол Looser-үүдийн гаргадаг нийтлэг алдаа -наас суралцаж эдгээр алдааг гаргахгүй байх нь чухал. Үүнд би 9 нийтлэг алдааг оруулж байна.Хийхэд амархан гэж бодсоноо сонгож хийдэг. - Хэрвээ та байсан бол энэ 2 замын альныг нь сонгох байсан бэ. Бартаа багатай замыг сонгох уу эсвэл бартаа ихтэй замыг сонгох уу? Мэдээж зовох дуртай хүн гэж байдаггүй. Хүн бүр амгалан амьдралд дуртай. Тийм болохоор ихэнх хүмүүс зовлон багатай, бартаагүй өдөр тутам явдаг, аль хэдийн мэддэг замаа сонгодог. Зовлон багатай зам гэж ямар замыг хэлж байна вэ гэвэл өдөр болгон явдаг аль хэдийн мэддэг зам өөрөөр хэлбэл өдөр болгон хийдэг аль хэдийн мэддэг зүйлээ дахин дахин давтаж хийхийг хэлнэ. Ийм замаар яваад байвал бид шинэ юм үзэхгүй, шинэ боломж олж харахгүй, өөрийгөө огт сорихгүй гэсэн үг. Харин өмнө явж үзээгүй шинэ замаар явахад шинэ хүмүүстэй таарна, шинэ газрууд үзнэ, шинэ боломжууд гарч ирнэ, шинэ туршлага сууна, саад бэрхшээлтэй учирна. Саад бэрхшээлээ даван туулснаар өсч хөгжинө. Хэрвээ таны сонгосон зам таныг амжилтанд хүргэхгүй байвал та явах замаа өөрчлөөрэй. Нэг замаар яваад байвал нэг л газраа очино. Хийдэг юмаа хийгээд байвал өөрчлөлт гарахгүй учраас Looser -үүдийн сонгодог бартаагүй замыг бүү сонгоорой.Бүгдийг үрэн таран хийдэг. - Танд ур чадвар байна уу? Танд авьяас байна уу?Танд цаг зав байна уу? Танд зорилго, түүндээ хүрэх төлөвлөгөө байна уу? Ихэнх хүмүүс өөрийнхөө мэдлэг, ур чадвар, авьяас, эрч хүчээ бүрэн ашиглахгүй үрэн таран хийдэг. Ихэнх хүмүүст төлөвлөгөө байдаггүй болохоор юу хийхээ мэдэхгүй өдрийг зүгээр л идэж уугаад, телевизор үзэж, ойр зуурхан зүйлийг хийж цагаа бүрэн ашиглаж чадахгүй үрэн таран хийдэг. Өдөр тутмын ойр зуурхан зүйлийг хүн бүр хийж чадна, гэхдээ дандаа хийгээд байвал амжилтанд хүрэхгүй. ...
    Más Menos
    10 m
  • Бизнес Бол Өөрчлөлтийг Авчрах Хүчирхэг Хэрэгсэл
    Nov 8 2024
    Надруу Мэссэж Бичээрэй!Бизнес Бол Өөрчлөлтийг Авчрах Хүчирхэг Хэрэгсэл юмХэрвээ та бизнесээ эхлүүлэх гээд эхлүүлж чадахгүй, яг юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол би таныг ТРАФИК сургалтандаа урьж байна. Энэ сургалтанд сууснаар өнөөдрөөс эхэлж бизнес брэндээ бусдад таниулж олны танил болж интернэт, сошиал медиагаас боломжит худалдан авагчдыг бүрдүүлж мөнгө хийх аяндаа гарах болно. Та үнэхээр бизнестэй болох хүсэлтэй бол өнөөдрөөс үйлдэл хийж эхлээрэй. Тэгэхгүй тархиндаа хадгалаад яваад байвал бид хадгалсан хэвээр яваад л байх болно. Нэг л мэдэхэд хэдэн сар, хэдэн жил өнгөрдөг. Тиймээс өнөөдрөөс арга хэмжээ авч эхлээрэй. Яаж гэдгийг би танд зааж өгье! Дараахь холбоос дээр дарна уу! 👉 https://www.ukatumur.com/traffic/ Tа өөрийн бизнесээ эхлүүлэх гээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол өнөөдрийн энэ бичлэг жаахан ч гэсэн хүч өгөх байх гэж бодож байна. Энэ бичвэр дээр яагаад бизнес өөрчлөлт авчрах хүчирхэг хэрэгсэл болдог талаар ярихыг хүслээ.Бизнес бол өөрчлөлтийг авчрах хүчирхэг хэрэгсэл гэж үзэх нь орчин үед улам бүр нэмэгдэж байна. Бизнес нь зөвхөн орлого олох нэг арга зам биш, хувь хүний амьдралыг сайжруулах төдийгүй олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх хүчтэй механизм юм. Ялангуяа жижиг, дунд бизнесүүд орон нутгийн эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлдэг бол томоохон бизнесүүд улс орны хэмжээнд хувь нэмрээ оруулдаг.Бизнесийн тусламжтайгаар та зөвхөн өөрийн амьдралыг сайжруулаад зогсохгүй олон хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна!Бизнес яагаад өөрчлөлтийг авчирдаг вэ?Бизнес эрхлэгчид зах зээлд шинэ санаануудыг нэвтрүүлэх замаар хүмүүсийн амьдралын хэв маяг, дадал зуршилд нөлөөлдөг. Жишээлбэл: Технологийн бизнесүүд жишээ нь, интернет худалдаа, утасны аппликейшн, хиймэл оюун ухаан зэрэг шинэчлэлүүдийг нэвтрүүлж, хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, амьдралыг илүү хялбар болгох шийдлүүдийг санал болгох жишээтэй.Хэрэв та хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц бүтээгдэхүүн, эсвэл ажлыг хялбарчлах, цагаа үр дүнтэй ашиглах боломж олгох үйлчилгээ санал болговол бусад хүмүүсийн амьдралыг өөрчилж, сайжруулах болно. Хүмүүс таны бүтээгдэхүүнээс ашиг тус хүртэн, амьдралаа илүү зохион байгуулалттай, хэмнэлттэй байлгахаас гадна хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхэд ч хувь нэмэр болно гэдэг талаас нь бас бодоод үзээрэй.Бизнес эрхлэх нь хүмүүсийг ажилтай болгож, орлоготой байхад тусалдаг. Энэ нь зөвхөн нэг хүний амьдралыг өөрчлөөд зогсохгүй, гэр бүл, орон нутгийн хэмжээнд ч эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг. Бизнесүүд амжилттай хөгжих тусам олон хүнд ажил олгож, нийгэмд тогтвортой байдлыг авчирдаг. Түүнчлэн, ажилтнууд ур чадвараа хөгжүүлж, туршлага хуримтлуулж, цаашид өөрсдийн карьерыг бас өсгөх боломжтойШинэ бизнесүүд бий болсноор бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, ...
    Más Menos
    7 m
  • Жин Өргөх Яагаад Чухал Вэ?
    Sep 21 2024

    Надруу Мэссэж Бичээрэй!

    СУПЕР 6 онлайн сургалт –Та 30 хоногийн дотор хэвлийн өөхөө шатааж, туранхай, хүчтэй, чангарсан, тодорсон хэвлийн булчинтай болохыг хүсэж байна уу? Миний хамгийн үр дүнтэй дасгалуудыг дагаж, богино хугацаанд жингээ хасаж, биеийн хэлбэрээ өөрчлөх боломжийг "Супер 6" онлайн сургалт танд олгож байна!

    📌 **Сургалтын онцлог**:

    - Хялбар мөртлөө маш үр дүнтэй дасгалууд

    - Өдөр бүрийн 15-20-хон минутын дасгалууд

    - Хүссэн үедээ хаанаас ч оролцох боломжтой

    Өнөөдөр эхэлснээр та 30 хоногийн дараа өөрийгөө толинд хараад бахархах болно. СУПЕР 6 бол таны хүсэж буй биеийг бүтээх хамгийн хурдан, аюулгүй арга зам юм. Хамгийн чухал нь, та ганцаараа биш, би таныг дэмжиж хамт байх болно.

    ------
    Өнөөдрийн дугаарт: Жин өргөх яагаад чухал вэ?
    Жин өргөх дасгал нь эрүүл мэнд, хүч чадлыг нэмэгдүүлдэг. Залуу байхад жин өргөх шаардлагагүй юм шиг санагддаг. Гэхдээ нас явахад жин зайлшгүй өргөх хэрэгтэйг би өөр дээрээ маш сайн мэдэрсэн учраас өнөөдрийнхөө энэ нийтлэлийг танд хүргэж байгаадаа баяртай байна.

    Жин өргөж эхлэхэд аль ч насанд тохиромжтой. Та 16 настай байж болно, 40 настай байж болно, 70 настай ч байж болно. Хэзээ ч оройтохгүй!

    Энэ дугаарт дараахь сэдвүүдийг багтаасан байгаа.
    - Жин өргөх яагаад чухал вэ?
    - Жин өргөхгүй бол яах вэ?
    - Жин өргөхөд шууд хэрэгжүүлж болох 5 зөвлөгөө:
    - Жин өргөхдөө анхаарах зүйлс:
    - Жин өргөх дасгалыг өөр дасгалаар орлуулж болох уу?
    - Дасгал Хийх Тухай Урмын Үгс
    - Дасгал хийхдээ өөрийгөө зоригжуулахад туслах 5 Амжилтын Тарни

    Вэбсайт дээр унших: Энд дарна уу!

    Más Menos
    22 m
Todavía no hay opiniones